Ажил олгогч эхний 6 секундэд таны CV-ээс хардаг мэдээлэл

10 долоо хоногийн турш 30 гаруй мэргэжлийн ажил олгогч нар дээр нүдний чиг ажиглах техникийг ашиглан өгөгдсөн мэдээлэл дээр ямар хэсгүүдийг, хэр зэрэг хугацаанд задлан шинжилж байгааг анализ хийх зорилгоор судалгаа хийжээ.

Уг судалгааны үр дүнд нэр, одоогийн эрхэлж буй ажил, ажиллаж буй компани, тус компанид ажиллаж эхэлсэн болон гарсан огноо, өмнөх эрхэлж байсан ажил, албан тушаал, компани болон боловсрол гэсэн мэдээллүүд дээр илүү анхаарч байсан байна.